160.527 иргэн саналаа өгчээ

27cqmlgclubt22srt42rg51dccМонгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригаас авч эхэлсэн юм.

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр 2015 оны хоёрдугаар сарын 1-ний 23:59 цагийн байдлаар 3,206.145 иргэн рүү санал асуулгын мессеж илгээснээс 160.527 иргэн саналаа ирүүлээд байгаа ажээ.

Өмнөх өдрийнх нь буюу санал асуулга эхэлсэн 2015 оны нэгдүгээр сарын 31-ний  15:00 цагийн байдлаар 1,669,756 хэрэглэгч рүү санал асуулгын мессеж илгээснээс 36.967 санал ирүүлсэн юм байна.

Санал асуулга хоёрдугаар сарын 3-ны 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ тухай мэдээллийгhttp://itpta.gov.mn/ , http://zasag.mn вэб сайтуудаас авах боломжтой.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …