Гурван настай хүү эцэг, эхээ буудаж гэмтээжээ

1976d1a50e242ab3bigАНУ-ын шинэ Мексик мужийн Альбукерке хотын зочид буудалд байрлаж байсан гурван настай хүү гар буугаар эцэг эхээ буудан гэмтээсэн хэрэг гарчээ. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар хүү өнгөрөгч бямба гарагт зочид буудлын өрөөндөө байхдаа ээжийнхээ цүнхэнд байсан гар бууг гарган буудаж орхижээ.

Улмаар сум эцгийнх нь гуяыг нь нэвтэлж, ээжийнх нь баруун мөрийг шүргэсэн байна. Одоогоор эцэг нь гадуур эмчилгээ хийлгэж байгаа бол эх нь эмнэлэгт хэвтэж байгаа аж. Хүүгийн эх найман сартай жирэмсэн байсан бөгөөд ураг хэвийн байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм байна. Тухайн үед өрөөнд хүүгийн охин дүү ч гэсэн байжээ. Тэд одоо хүүхдийн халамжийн байгууллагын асрамжинд байгаа гэнэ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …