Ким Кардашьян, Канье Уэст нар ой хагастай Норт Уэст охиноо хүмүүжүүлж байгаа билээ. Тэд охиндоо үнэнхүү хайртай бөгөөд бүл нэмэхийг хүсдэг юм. Бүсгүй тээгч эхээр хүүхэд тээлгэхийг бодож байгаа гэсэн яриа гарсан ч үнэн хэрэг дээрээ телевизийн од бүсгүй өөрөө хүүхэд олж, түүнийгээ тээж төрүүлэхийг мөрөөдөж байгаа аж. “Чи ямар нэг юмыг төлөвлөөгүй байтал гэнэт ямар нэг зүйл болчихсон байдаг. Харин маш их хүсэхээр үр дүн гардаггүй. Бурхан ийм шийдвэр гаргадаг билээ” хэмээн Ким бүсгүй гомдоллосон байна.
Реалити шоуны од бүсгүй жирэмслэхийг хүсэж байгаа ч нөхөртөө дахин нэг хүүхэд бэлэглэж чадахгүй байгаа гэнэ.
Хэдэн жилийн тэртээ эмч нар түүнд хэзээ ч ээж болж чадахгүй байж магадгүй хэмээн анхааруулж байжээ. Тэрбээр гурван ч эмнэлэгт очиж үзүүлээд ийм хариулт сонссон гэдэг. Тиймээс Норт охиныг төрүүлсэн нь түүний хувьд гайхамшигт тооцогддог юм. Дээд хүчин түүний гэр бүлд нааштай хандаж, тэдэнд дахин хүүхэд бэлэглэнэ гэдэгт Ким итгэж суугаа аж.
Мөн сүүлийн үед түүнийг нөхөртэйгээ таарамжгүй болсон, удахгүй салж магадгүй гэсэн мэдээлэл гарах болсныг тэрбээр үгүйсгэжээ. Эх сурвалж www.wikimon.mn