Хөрөнгө мөнгө, эд баялагтай хүмүүсийг шударга бус аргаар баяжсан гэх зэргээр шүүмжлэх явдал нийгэмд түгээмэл бий. Зарим нь тийм байж болох ч амжилтанд хүрсэн ихэнх хүмүүсийн хувьд эд хөрөнгө гэдэг нөр их хүч хөдөлмөрийнх нь үр шим байдаг.
Хүн өөрийгөө удирдаж сурсан, юу хүсдэгээ мэддэг, түүнийхээ төлөө цуцашгүй ажиллаж чаддаг болсон цагт хөрөнгө мөнгө аяндаа урсан орж ирэх үүд хаалга нээгддэг билээ. Тийм ч учраас бүгдээрээ санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан хүмүүсээс суралцаж өөрийгөө өөрчилж, амьдралаа илүү гэгээлэг болгоцгооё.
Хүн өөрийгөө удирдаж сурсан, юу хүсдэгээ мэддэг, түүнийхээ төлөө цуцашгүй ажиллаж чаддаг болсон цагт хөрөнгө мөнгө аяндаа урсан орж ирэх үүд хаалга нээгддэг билээ. Тийм ч учраас бүгдээрээ санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан хүмүүсээс суралцаж өөрийгөө өөрчилж, амьдралаа илүү гэгээлэг болгоцгооё.
Тэд өөрийгөө аль болох эерэг хүмүүсээр хүрээлүүлж, сөрөг зүйлээс зайлсхийдэг
Зурагт үзэх нь цаг зав барахаас гадна сөрөг мэдээлэл хүртээх эрсдэл ихтэй учраас санхүүгийн хувьд бие даасан хүмүүс бараг л зурагт үздэггүй. Судалгааны дүнгээс харахад тэдний 67 хувь нь өдөрт нэг ба түүнээс доош цагийг зурагт үзэхэд зарцуулдаг ба, ердөө 6 хувь нь хааяа реалити шоу үздэг ажээ.
Тэд эрсдлийг нэгдүгээрт тавьдаг
Санхүүгийн хувьд амжилттай яваа хүмүүсийн түүхийг судлахад тэд анхандаа хамгийн хямд төсөр зүйлсийг хэрэглэж амьдардаг. Харин цуглуулсан бага хэмжээний мөнгөө ирээдүйд арвижуулах боломжтой зүйлд хөрөнгө оруулалт болгон зарцуулсан байдаг. Зарим нь хангалттай мөнгөтэй болсон ч гэсэн насан туршдаа энгийн хэв маягаар амьдрахыг эрхэмлэх нь ч бий.
Тэд гомдоллож цагаа үрдэггүй
Амьдралд тохиолдсон саад бэрхшээл, алдаа оноог тэд шийдвэрлэхийг л хичээдэг болохоос хэзээ ч гомдоллож, уурлаж уцаарлахад цагаа үрдэггүй.
Тэд өр зээл тавилгүй мөнгөө хадгалахыг хичээдэг
Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн захидаг ганц зүйл бол “Өртэй хүн хэзээ ч өөрийн гэсэн хөрөнгийг болсгож чадахгүй” хэмээх үг юм. Тийм ч учраас өр ширтэй бол түүнийгээ даруйхан шийдээд ирээдүйнхээ төлөө амьдарч эхлээрэй.
Тэд төр засаг, улс орны эдийн засгийн байдлыг буруутгадаггүй
Бүх орны төр засаг, эдийн засагт асуудал үүсч л байдаг. Гэхдээ санхүүгийн амжилтанд хүрч буй хүмүүс төрөн гарсаар л байдаг. Тэгэхээр энэ нь та л өөрийнхөө амьдралын эзэн, хөдөлгөгч хүч гэдгийг харуулж буй юм. Санхүүгийн хувьд хараат бус хүмүүс гадаад хүчин зүйлст төвлөрч бухимдалгүйгээр өөрийнхөө л боломж бололцоог шавхтал нь ашиглаж, эрж хайж, хийж бүтээдэг.
Тэд алс хэтийн зорилгодоо төвлөрдөг
Өнөө маргаашийн мөнгө төгрөг, хоол унд бодохын оронд далайцтай зорилго тавьж, түүндээ төвлөрч, зоригтой хөдөлж чадсан хүн л өөрийгөө эдийн засгийн хүлээснээс ангижруулж чадна.
Тэд өөрийгөө хэзээ ч бүхнийг мэддэг гэж дүгнэдэггүй
Дэлхийн шилдэг бизнесмэн, баячуудын 86 хувь нь насан туршдаа сурч боловсрох ёстой гэсэн үзэл баримтлалтай байдаг. Мөн тэдний 88 хувь нь өдөрт ядаж гучин минутыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд хэрэгтэй ном, материал уншихад зориулдаг. Түүнчлэн 63 хувь нь хувь хүний хөгжлийн аудио ном тогтмол сонсдог гэнэ.
Тэд бусдад хэрэгтэй үйлчилгээ үзүүлэх эсвэл шинэ зүйл хийж бүтээдэг
Ашиг орлого ихтэй, амжилттай яваа хүмүүс зүгээр л бусдын хийсэн зүйлийг ашиглах биш өөрөө шинэ зүйл сэтгэж, зохион бүтээх, эсвэл хүмүүст дутагдаж буй үйлчилгээг үзүүлэх зэргээр өөр зүйлсийг үргэлж олж харж, хэрэгжүүлдэг.
Тэд ажиллах цагтаа ажиллаж, амрах цагтаа амардаг
Дэлхийн ихэнх том албан тушаалтнууд, амжилтанд хүрсэн хүмүүс өглөө 9-өөс орой 5 цаг хүртэл ажиллах зарчмыг баримталдаг. Тэд ажлынхаа цагт бүрэн хүчин чармайлт гаргаж, ажлын бус цагаар өөрийгөө бүрэн амрааж чаддаг. Мөн дэлхийн толгой баячуудын 44 хувь нь ажил эхлэхээс дор хаяж гурван цагийн өмнө босч өөрийгөө бэлддэг байна.
Тэд мөнгөнөөс илүү үр бүтээмжээс таашаал авдаг
Тэдний хувьд мөнгө чухал хэдий ч нэн тэргүүний зорилт биш юм. Санхүүгийн эрх чөлөөт хүмүүсийн хэлснээр тэдэнд юу юунаас илүүгээр аз жаргал мэдрүүлдэг зүйл бол өөрийнх нь үйлчлүүлэгчдийн талархал ажээ. Тэд өөрсдөө хамгийн сүүлийн үеийн чамин тансагийг эдэлж хэрэглэхээс илүү хийж бүтээсэн зүйлийнхээ үр шимийг харж таашаал авахыг хүсдэг.