Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

600x600Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр Их Британи улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристофер Стюартыг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Кристофер Стюарт өөрийг нь хүлээн авч уулзаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хэлсэн үгэндээ “Та Монгол Улсад 3 жил Элчин сайдаар ажиллаж, хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Их Британи бол барууны орнуудын дотроос Монголыг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг гэдгийг монголчууд сайн мэддэг. Монгол Улс, Их Британийн хооронд 1963 онд дипломат харилцаа тогтоож, тэр үеэс хойш хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж ирлээ” гэлээ.

Мөн уул уурхай, төмөр зам, Хөрөнгийн биржийн салбарт Их Британитай хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөө байгааг хөндөн ярив.

Хоёр орны хооронд эдийн засгийн салбарт харилцаа амжилттай хөгжиж байгааг мөн тэмдэглэж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Кристофер Стюартын цаашдын ажилд амжилт хүсч, эрүүл энхийг ерөөлөө.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …