Гэмт хэргийн гаралтыг судлажээ

images (3)Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Ханбогд, Цогтцэций, Манлай, Баян-Овоо сумдад  2014 онд үйлдэгдсэн гэмт хэргийг гаралтыг судлажээ.

Ханбогд, Цогтцэций, Манлай, Баян-Овоо сумдад 2014 онд шинээр 190 холбогдогчтой, 203 гэмт хэрэг бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бүртгэгдсэн хэргийн тоо 24 буюу 11.8 хувиар, гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 58 буюу 30.5 хувиар тус тус өссөн.

Гэмт хэрэгт холбогдсон 190 холбогдогчийн 100 буюу 52.6 хувь нь тус аймгийн харъяат, 87 буюу 45.7 хувь нь өөр аймаг, нийслэл, сум, дүүргийн харъяалалтай, 3 буюу 1.5 хувь нь гадаадын /БНХАУ/ иргэн байна.

Өмнөговь аймгийн харъяалалтай 100 этгээдийн 19 буюу 10 хувь нь Ханбогд сумын харъяат, 51 буюу 26.8 хувь нь Цогтцэций сумын харъяат, 8 буюу 4.2 хувь нь Баян-Овоо сумын харъяат, 4 буюу 2.1 хувь нь Манлай сумын харъяат, 18 буюу 9.4 хувь нь Өмнөговь аймаг, бусад сумдын харъяа иргэд байна.

Өөр аймаг, нийслэл, сумын харъяалалтай 90 этгээдийн 3 буюу 3.3 хувь тус аймгийн нутаг дэсвгэрээр дамжин өнгөрөхдөө, 4 буюу 4.4 хувь нь тус аймгийн нутагт түр хугацаагаар найз, нөхөд, хамаатан садан дээрээ ирсэн үедээ, 83 буюу 92.2 хувь нь тус аймгийн нутагт дэвсгэрт түр хугацаагаар ажиллаж байхдаа гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Эдгээр хэргүүдийн 94 буюу 46.3 хувь нь Ханбогд, 92 буюу 45.3 хувь нь Цогтцэций, 3 буюу 1.4 хувь нь Манлай, 14 буюу 6.8 хувь нь Баян-Овоо суманд гарсан байна.

Ханбогд суманд бүртгэгдсэн 94 гэмт хэргийн 13 буюу 13.8 хувь нь 1 дүгээр багт, 12 буюу 12.7 хувь нь 2 дугаар багт, 18 буюу 19.1 хувь нь 3 дугаар багт, 51 буюу 54.2 хувь нь 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цогтцэций суманд бүртгэгдсэн 92 гэмт хэргийн 28 буюу 30.4 хувь нь 1 дүгээр багт, 10 буюу 10.8 хувь нь 2 дугаар багт, 28 буюу 30.4 хувь нь 3 дугаар багт, 26 буюу 28.2 хувь нь 4 дугаар багийн нутаг дэвсгэрт тус тус үйлдэгдсэн байна.

Нийт хэргүүдийг гэмт хэргийн ангиллаар нь авч үзэхэд 88 буюу 43.3 хувь нь хөнгөн, 100 буюу 49.2 хувь нь хүндэвтэр, 11 буюу 5.4 хувь нь хүнд, 4 буюу 1.9 хувь нь онц хүнд гэмт хэргүүд байх ба 2013 оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 19 буюу 21.5 хувиар, хүндэвтэр гэмт хэрэг 2 буюу 2 хувиар, хүнд гэмт хэрэг 3 буюу 27.2 хувиар тус тус өссөн. Харин онц хүнд гэмт хэрэг 2014 онд 4 гарсан нь өнгөрсөн онтой ижил түвшинд байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын хувьд 177 буюу 93.1 хувь нь эрэгтэй, 13 буюу 6.8 хувь нь эмэгтэй, 2 буюу 1 хувь нь насанд хүрээгүй, 128 буюу 67.3 хувь нь 18-35 хүртэл, 51 буюу 26.8 хувь нь 36-50 хүртэл, 9 буюу 4.7 хувь нь 51-ээс дээш насны хүмүүс байна.

Эдгээрийн 25 буюу 13.1 хувь нь дээд, 7 буюу 3.6 хувь нь тусгай дунд, 78 буюу 41 хувь нь бүрэн дунд, 47 буюу 24.7 хувь нь бүрэн бус дунд, 26 буюу 13.6 хувь нь бага, 7 буюу 3.6 хувь нь боловсролгүй, 1 буюу 0.5 хувь нь оюутан сурагч, 83 буюу 43.6 хувь нь эрхэлсэн ажилтай, 94 буюу 49.4 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 8 буюу 4.2 хувь нь малчин, 4 буюу 2.1 хувь нь төрийн албан хаагч байна.

Мөн гэмт хэрэгт холбогдогчдын 20 буюу 10.5 хувь нь өмнө нь ял шийтгүүлж байсан, 71 буюу 37.3 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх ба 16 буюу 8.4 хувийг нь бүлэглэж, 33 хувь буюу 17.3 хувь нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл, машин механизм болон бусад зэвсэгийн чанартай зүйл ашигласан байна.

Гэмт хэргийн улмаас 59 хүний биед хөнгөн, 20 хүний биед хүндэвтэр, 6 хүний биед хүнд гэмтэл тус тус учирсан ба золгүй учралаар 21, авто аваарын улмаас 19, хүн амины хэргийн улмаас 1 хүний амь нас тус тус хохирч, бог 24, бод 2 нийт 26 толгой мал хулгайд алдагдсан бөгөөд 14 бог автомашинд дайрагдсан байна. Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад нийт 952.000.000 төгрөгийн хохирол учирснаас 652.170.000 төгрөгний хохирлыг шүүхийн өмнөх шатанд /хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд/ нөхөн төлүүлжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …