Нэгдүгээр шүүхээс 36 хүнд ял оноожээ

67056mlgmrukq6pkciscjse5nlДүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх нэгдүгээр сарын 26-30-ны хооронд нийт 63 шүүх хурлыг хянан хэлэлцжээ. Үүнээс 26 нь тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр 13, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй 1, шүүгдэгч өмгөөлөгч авч шүүх хуралд орох үндэслэлээр 3, шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй учир хурлыг хойшлуулах хүсэлтээр 3, улсын яллагч хуралдаанд ирээгүй 1, шүүх хуралд гэрч, хохирогчийг оролцуулах хүсэлтээр 3, хуралд орчуулагч оруулах хүсэлтээр 1, шинжээч оруулах хүсэлтээр 1 удаа хойшилсон аж.

Харин 3 шүүх хуралдаанаар 8 хүнд холбогдох хэргийг эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Мөн 4 хүнд холбогдох  эрүүгийн 3 хэргийг  хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн 31 шүүх хуралдаанаар 36д  хүн ял оноосон байна.

Тодруулбал, торгох ялаар 3, баривчлах 7, албадан ажил хийлгэх 3, хорих ялаар 26 хүн шийтгэжээ. Үүнээс 9 хүнийг тэнсэн харгалзаж, 1 хүний хорих ялыг хойшлуулан, 13 хүнд 1-11 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

www.eagle.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …