Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

imagesЖендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаардаг. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Жендерийн үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байх бөгөөд Засгийн газрын зарим гишүүд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон энэ чиглэлийн төрийн бус байгууллагын ерөнхийлөгч нар тус хороонд багтлаа.

Тус хорооны нарийн бичгийн даргыг орон тооны байхаар Засгийн газрын тогтоолд тусгалаа.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …