Буудайн урамшууллыг энэ 7 хоногоос олгож эхэлнэ

7e745e813ba8408dbigМанай улс 2014 оны ургац хураалтын дүнгээр 315,8 мянган га-гаас 518,7 мянган тонн үр тариа, үүнээс 489,4 мянган тонн буудай, 164,0 мянган тонн төмс, 102,2 мянган тонн хүнсний ногоо, 51,7 мянган тонн тосны ургамал, 40,3 мянган тонн тэжээлийн ургамал буюу улсын дунджаар га-гаас 16,6 цн үр тариа, үүнээс 16,9 цн буудай, 123,2 цн төмс, 122,9 цн хүнсний ногоо, 24,5 цн тэжээлийн ургамал, 6,4 цн тосны ургамал тус тус хураан авсан билээ. 

Төрөөс стратегийн таримал болох улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2007 оноос улсад болон гурилын үйлдвэрт стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудай нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгож эхэлсний үр дүнд сүүлийн зургаан жил дараалан нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, 13.2-16.9 цн-т хүрсний зэрэгцээ техник, тоног төхөөрөмж, үрийн шинэчлэл эрчимтэй хийгдэж, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ төлөвшиж, хураан авч байгаа ургацын чанар сайжирч байна.
10966924_1412708939023627_414277397_n
Энэ жилийн хувьд тариаланчдаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд 70000 төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газрын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ талаар өнөөдөр Тариалан эрхлэгч дэмжих сангийн гүйцэтэх захирал Н.Ариунболд, Тариалан эрхлэгч гүйцэтгэх сангийн эрхлэгч Г.Ганбат нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Үүний дагуу нэгдүгээр сарын 29-ний өдөр ХХАА-н сайдын А\11 тоот тушаал гарч тариалан эрхлэгч 908 аж ахуй нэгж, иргэдэд урамшууллын 25 тэрбум төгрөгийг  олгохоор боллоо.   Урамшууллын мөнгийг энэ долоо хоногоос өгч эхэлнэ.

10877934_1412708925690295_1697363020_n

Ш.Ганчимэг

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …