Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “эдийн засгийн алуурчин” гэдгээ хүлээн зөвшөөрч огцрох уу?

mb and MANСаяхан МАН-ын Шинэчлэлийн Хорооныхон сүр дуулиантайгаар Монголын Эдийн Засгийн алуурчдын  нэрийг зарласан. Эдгээр зарлагдсан хүмүүсийг эргэн санавал Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарыг нэрлэж, нэг хүнийг нэрлэлгүй асуултын тэмдгээр дүрслэн харуулаад амжсан.

Өнөөдөр бодит байдал дээр  үнэхээр  Монголын эдийн засаг хүндэрч, төсөв улайж, иргэдийн халаас хоосорч, бэлэн мөнгөний хомдсдолд өртсөн нь дээр дооргүй мэдрэгдсээр байгаа. Саяхан олон төрлийн тэтгэмж өгч, эдийн засгийн өсөлт нь 17,5 хувьд хүрч, тэрбайтугай АНУ-ын долларын эсрэг хамгийн хүчтэй чангарсан валютаар төгрөг маань “цохиж” явсан.

 Гэтэл одоо улсын өрийн хэмжээ ДНБ-хээ 58,3 хувьд хүрч,  төр засаг  цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд хүрэхэд ойрхон болжээ. “Цалин бууна” гэдэг үг говьд ус олохтой адилхан болоо юу даа гэмээр нөхцөл байдал иргэдийн өмнө үүсэн буй боллоо.

 Төгрөгийн ханш ийнхүү  “навс” унасан үед цалин тавих нь нөгөө урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхтэй л адил хэрэг юм.  Юутай ч маргааш МАН-ын Шинэчлэлийн Хорооныхон өөрсдийнх нь хэлснээр хэвлэл, мэдээллийнхэний өмнө Монголын Эдийн Засгийн нэгэн алуурчинтай нүүр тулж, нээлттэйгээр халз ярилцах цаг болзоод амжсан сурагтай. Тэд хэвлэлийн хурал хийх үедээ эдийн засгийн алуурчдын талаар долоо хоног бүр сануулна гэж байсан. Бодвол энэ долоо хоногийн сануулга нь Монголбанк бололтой. Тэд өөр хоорондоо юу ярьж, ямар шийдэлд хүрэхийг хамтдаа харья.

Монгол Банкны захирал Н.Золжаргал гэх энэ эрхэм олны нүдэнд төдийлөн гарч ирж харагддагүй их зантай, том гарын цагаан захтан нэгэн. Гэтэл шинэчлэлийн хорооныхны хүргүүлсэн дуэлийг хүлээн авч, цаг болзсон нь хачирхалтай. Хэн нь дийлж, тодрох нь сонирхол татаж байна. Харин эдийн засгийн алуурчнаар нэрлүүлсэн бусад эрхмүүдийн хувьд нүүр тулах ээлжээ хүлээн, бэлтгэлээ хангаж байгаа болов уу.

Цаашид байдал яаж эргэхийг цаг хугацаа харуулна биз.  Ямарч байсан Ардын намынхан зорьсон зорилгодоо хүрч, эдийн засгийн хямралыг  бид биш, Ардчилсан намын энэ нөхдүүд эхлүүлсэн гэдгийг тодоос тод тамгалаад авсандаа сэтгэл хангалуун байгаа бололтой.

Н.Улаан

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …