М.Цэрэндолгор: Нуулгүй хэлэхэд Холливудад гарах мөрөөдөл байна

IMG_0958-140004-11180203138120574032015-02-03-11-25[www.urlag.mn]Кино театруудын дэлгэцнээ нэгэн шинэхэн ГОЛ ДҮР үзэгчдийн харааг булаан залрах болов. Залуухан, царайлаг үзэсгэлэнтэй бүсгүйд харц унагахгүй хэн ч байх билээ. Энэ бол саяхан нээлтээ хийсэн “Тютю” киноны гол дүрийн жүжигчин М.Цэрэндолгор юм. ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсийн оюутан тэрээр бүрэн хэмжээний уран сайхны кинонд анхныхаа гол дүрийг бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж чадав. Тийм ч учраас бид түүнийг энэ удаагийн “ГОЛ ДҮР” булангийнхаа зочноор урьсан юм. Залуухан, халуухан тэгээд хүсэл тэмүүлэлтэй тэрээр цаашид олон Гол дүрийн эзэн болох нь дамжиггүй ээ. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө толилуулья.

1544436_635610279825712_1101583950_n

-Тю тю киноны гол дүрд тоглосон чинь чамгүй амжилт дагуулж байна. Энэ дүрд өөрийг чинь чухам яаж олж авсан юм бол оо?

-Анх Ундармаа эгч надтай холбогдоод энэ кинонд тоглох саналыг тавьсан л даа. Тэгээд зохиолоо авч уншаад л шууд ажилдаа орсон. Ундармаа эгчийг холбогдохоос өмнө балетчин охины тухай кино хийх гэж байна гэдгийг мэдэж байсан. Гэхдээ өөрийгөө тоглоно гэж бодож байгаагүй. Гэтэл нэг л өдөр гэнэт энэ кинонд тоглооч гэсэн санал ирсэн.

нэ чиний анхны гол дүр үү. Ер нь өмнө нь кинонд тоглож байсан уу?

-Өмнө нь МҮОНТ-ийн “Огцом эргэлт”, мөн “Гарал угсаа” гэсэн бүтээлүүдэд оролцож байсан. Харин “Тю тю” кино миний анхны гол дүр авсан бүрэн хэмжээний уран бүтээл.

-“Анхны юм гэдэг анхных л байдаг. Анхны дүрийг бол зоригоороо л аваад явчихдаг” гэж жүжигчид ярьдаг. Өөрийн чинь энэ дүрд тоглох хэр хэцүү байв. Шантрах зүйл гарав уу?

-Киноны маань уран бүтээлчдийн баг маш сайн, дээр нь маш чадварлаг жүжигчидтэй хамтран ажилласан болохоор хүнд хэцүү зүйл байсан ч гэсэн тэр бүрт зааж зөвлөж байсан болохоор айхтар шантрах зүйл байсангүй.

-Оюутан хүн сурахынхаа хажуугаар кинонд тоглоно гэдэг амаргүй. Цаг заваа яаж зохицуулж байв?

-Киноны маань зураг авалт миний зуны амралттай таарсан. Тийм болохоорамралтынхаа хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, олон зүйлийг ойлгож, мэдэж авсандаа баяртай байгаа.

71302_138335

мнө нь балетаар хичээллэж байсан гэж сонссон. Тэр чиглэлээрээ цаашид суралцалгүй яагаад жүжигчний мэргэжил сонгож суралцах болсон юм бэ?

-Би бага байхаасаа л урлагийн хүн болно гэж боддог байсан. Балетад дуртай, бас хайртай. СУИС-ын лицей сургуулийн бүжгийн ангийг төгссөн. Тэгээд СУИС-даа жүжигчний ангид элсч ороод хоёрдугаар курсээсээ Москвад ирж суралцсан даа. Сургууль дээр маань ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангид элсэлт авна гэсэн зарлал тавигдсан байсан. Тэр зарлалын дагуу эхлээд мэргэжлийн уран чадварын шалгалт, хэлний шалгалт өгсөн. Дараа нь Москвад ирээд дараагийн шатны шалгалтууд өгөөд тэнцсэн. Москвад 4000 орос хүүхэдтэй өрсөлдсөн. Жүжигчний ангид 35 оюутан шалгаруулж авч байсан. Одоо манай анги 27 оюутантай. Ангиадаа ганцаараа гадаад оюутан. Надаас бусад нь орос оюутнууд байдаг. Ер нь Орост урлагийн чиглэлээр суралцах оюутнуудын шалгалт цаанаасаа хувиартай ирдэг юм билээ. ГИТИС-ийг гурван жилийн өмнө Баярсанаа гэдэг эгч төгсч байсан. Анхны монгол төгсөгч гэвэл Гэндэн гуай. Мөн МУГЖ Жаргалсайхан ах, Урнаа эгч гээд мундаг уран бүтээлчид энэ сургуулийг төгссөн байдаг. Ийм сургуульд орж чадсандаа би баяртай байгаа.

-Танай сургуульд одоо хэдэн монгол оюутан сурч байгаа вэ?

-Дөрвөн монгол оюутан байгаа. Бүгд өөр өөр мэргэжлээр суралцдаг.

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …