Ланд Круйзер машиныг ухаж байгаад үйлдэл дээрээ баригдлаа

uls_54d1c706b3af1_1Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн албан хаагч ахмад Б.Ганхүү ахлах ахлагч Г.Зоригтбаатар нар энэ сарын 2-ноос 3-нд шилжих шөнө БГД 7 хороо BLUE GYM төвийн гаднаас 55-75 хар өнгийн land cruiser машиныг хулгайч нар ухаж байна гэсэн мэдээлэл хүлээн авчээ. Дуудлагын дагуу дуудлага өгсөн иргэнтэй холбогдож гэмт этгээдийг зугтаж байхад нь араас хөөн барьж саатуулсан байна. Гэмт этгээд Э болон Х нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй 20-30 насны залуучууд аж. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хулгай хийсэн бөгөөд хулгайн эд зүйлээ биедээ авч явж байсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн албан хаагчид үргэлжлүүлэн шалгаж байна. 

10353045_812337808835017_3155346251256741438_n 10947198_812340012168130_4586949114460212997_n 10403381_812340075501457_6227432337764393172_n

Б.Золбоо

www.uls.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …