Хятадад шүүмжлэл дагуулж буй тамхин гүүр

  Хятадын Хенан мужийн Женжоу хотын Цили гол дээгүүр нэгэн өвөрмөц гүүр барьж, ашиглалтад оруулжээ. Гүүрний төмөр баганууд нь аварга тамхи шиг харагддаг байна. Хятадын Вейбо цахим хуудасны хэрэглэгчид энэхүү гүүрийг барьсан архитекторч нь архаг тамхичин байх хэмээн шогложээ. Тэгвэл гүүрийг барьсан уран бүтээлчид орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тамхин хэлбэрийг сонгосон хэмээн энгийнээр тайлбарлав. Учир нь, Хенан муж нь цемент, трактор, хөргөгч, шилэн материалаас гадна тамхины үйлдвэрлэлээрээ алдартай ажээ. 2005 онд энд нэг тэрбум гаруй тамхи үйлдвэрлэсэн байна.

1012 11

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …