Байцааны ороомог хийх арга

Эзэгтэй нартаа зориулаад амралтын өдрийн оройн зоогонд “байцааны ороомог”-ийг санал болгож байна. Доорх зөвлөмжийг дагаад хийгээрэй.

22962a1db78215c8big

Орц:
-Байцаа 500гр
-Мах 300гр
-Цагаан будаа 150гр
-Өндөг 1ш
-Майонез 100гр
-Талхны хатаасан үйрмэг 30гр
-Ургамалын тос 25гр
-Цөцгий 60гр

Бэлтгэх арга:
Будаагаа жигнэнэ. Байцааг бүхлээр нь угааж цэвэрлэн голыг нь ухаж аваад, давстай усанд дутуу чанаж болгоно. Дараа нь навч бүрээр нь салгаж хатаана. Навчаа хатаах зуураа таташ бэлтгэнэ. Махаа татаж, жигнэсэн цагаан будаатайгаа холиод сонгино, давс, халуун ногоогоор амтална. Сэвэрсэн навчнуудад майонез түрхээд голд нь татшаа хийж нэг талаас нь хуйлна. Хуйлсан ороомгоо эхлээд гурилдаа дараа нь өндгөнд дүрээд, дахин талхны үртсэнд өнхрүүлэн хайруулын тавганд эргүүлж тойруулан шарна. Бэлэн болсон ороомгоо таваглахдаа бага зэрэг цөцгий түрхэж идвэл бүр ч амттай.

www.emegteichuud.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …