Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Тийдэманныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх Герман Улсын анхны ерөнхийлөгч Рихард Карл таалал төгссөнд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Шадар сайд У.Хүрэлсүх ХБНГУ бол Монгол Улсын Европын Холбоон дахь гол түнш бөгөөд Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэж Монгол Улс, ХБНГУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хөгжүүлж буй харилцааг бэхжүүлэн хөгжүүлж цаашид “Стратегийн түншлэл”-д хүргэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ.
Элчин сайдын зүгээс хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтойг дурдан, ирэх гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргын ХБНГУ-д хийх айлчлалууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулахаа цохон тэмдэглэв.
Шадар сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд түншлэлээ өргөжүүлэх талаар тодорхой саналуудыг дэвшүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах бодлого барьж бүх талын дэмжлэг үзүүлэхээ цохон тэмдэглэв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллэв.