“Аабар” хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

600x600

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр “Аабар” хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад “Аабар” хөрөнгө оруулалтын сангийн Санхүү эрхэлсэн захирал Андрю Торнбер, “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Мо Мунши, “Аабар” хөрөнгө оруулалтын сангийн зөвлөх, “Разиа” группын ерөнхийлөгч Жосеф Боровский, “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн ерөнхий захирал М.Чойдорж, тус ХХК-ийн Гадаад харилцаа хариуцсан менежер Жеймс Хэн нар оролцлоо.

“Аабар” хөрөнгө оруулалтын сангийн Санхүү эрхэлсэн захирал Андрю Торнбер, “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Мо Мунши нар уулзалтын үеэр Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн нөхцөл тогтвортой, ойлгомжтой байх нь чухал гэдгийг онцолж байлаа. Тус сан нь Арабын Нэгдсэн Эмират улсын хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтын сан юм. Абу Дабид төвтэй энэхүү сан уул уурхай, дэд бүтэц, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгө, автомашин, эрчим хүч, банк санхүү зэрэг төрөл бүрийн салбарт хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын уул уурхай, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид нэмэлт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Гэвч Монголд хөрөнгө оруулалтын орчин тогтвортой биш, өмнөх Засгийн газар огцорч, Шийдлийн гэх тодотголтой шинэ Засгийн газар байгуулагдаж үйл ажиллагаа нь эхлээд удаагүй байгаа сонирхолтой үед Монголд ирээд буйгаа “Аабар” сангийнхан хэлж байв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан залуу ардчилалтай Монгол Улсад алдаа оноо аль аль нь байгаа ч өмнөх туршлага дээрээ тулгуурлан хөрөнгө оруулалтад аль болох тогтвортой орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө Монголын төр, засаг ажиллаж байгааг илэрхийлэв.

“Аабар” хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчид Монголын ардчиллыг үнэлж байдгаа тэмдэглэж, цаашид хамтран ажиллах итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.

10965826_701679499948609_754000736_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …