Иордан террористуудыг цаазалж эхэллээ

1bk9cq34cnnsmv9kk6n1rbggt7

Хэдхэн цагийн өмнө Исламын хэт даврагчид Иорданы нисгэгч Моаз аль-Касасбехийг амьдаар нь шатааж буй бичлэгийг онлайнаар цацсан билээ. Ийнхүү 26 настай нисгэгч террористуудын гарт амиа алдсан нь олон нийтийн уур бухимдлыг дээд цэгт хүрсэн бөгөөд энэ хэргийн төлөөсийг авахыг эрх баригчдаасаа шаардаж эхэлсэн байна.

Тэгвэл дөнгөж сая авсан мэдээллээр Иорданы тал террорист халдлагад буруутгагдан хоригдож байсан Аль-Каида бүлэглэлийн хоёр гишүүнийг цаазаар авчээ. Нууц эх сурвалжуудын мэдээлснээр хэт даврагчдын барьцаалагдсан иргэдээр солилцохоор хэлэлцэж байсан Сажида Аль-Ришави гэх эмэгтэй хоригдол болон Аль-Каида бүлэглэлийн Ирак дахь толгойлогчдын нэг гэгдэж байсан Зиад Карбоули нарыг цаазалсан гэнэ.

Энэ хэрэг явдлын дараа Иорданы хаан II Абдулла Вашингтонд хийж байсан айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусгажээ.

Б.Саруул

Эх сурвалж: world.eagle.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …