Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төслийг өргөн барилаа

10969216_861610983897902_1592681088_oМонгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С. Баярцогт Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод  өргөн барилаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг батлах бөгөөд Засгийн газар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг боловсруулсан байна. Эрчим хүч, шуудан холбооны салбарт гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, төрийн оролцоог бууруулах шаардлага тавигдаж байгаатай холбогдуулан нэмэлт хувьцаа гаргаж, тэдгээрийг нийтэд санал болгох замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлож баримталсан бөгөөд зах зээлийн шаардлагад нийцсэн бүтцийн өөрчлөлт хийхийг зорилго болгож үндсэн чиглэлийг боловсруулжээ.

Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагуудын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг боловсронгуй болгож төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим бололцоот соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдөх зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгохоор тусгасан болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …