“Дашваанжил”-ын станцад газ дэлбэрч, хоёр хүн гэмтжээ

1423194735_80b9ee680b4dc5ec0ad32b8e34d574a2bigБаянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Дашваанжил” компанийн хий цэнэглэх станцад өчигдөр/02.05/ 19.25 цагт гал гарч хоёр хүн түлэгдэж бэртсэн байна. Дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхууд бүгд хагарсан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Д.Гантулга “Тус компанийн камерийг шүүж үзэхэд хий цэнэглэх станцын эрхлэгч, хий цэнэглэгч хоёр хүн агуулахад орсон байсан. Орсноос хойш хоёр минутын дараа дэлбэрэлт болсон. Бидний урьдчилсан байдлаар авсан мэдээллээр тухайн хоёр ажилтан нь агуулахад үүрэг чиглэл авалгүйгээр тодорхойгүй шалтгаанаар орж хий цэнэглэх төхөөрөмжөөс зориулалтын бус баллонд цэнэглэлт хийх гэж байсан болов уу гэсэн таамаг байна. Тухайн баллонуудыг цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгон өгсөн” гэж мэдээллээ.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Д.ЖАРГАЛ

Эх сурваалж: tur.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …