Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив.

DSC_6155Нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлэн хуваарилдаг өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувь хүрэх төлөвтэй байна хэмээн хуулийн төсөл өргөн барих үеэрээ Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан юм. Түүнчлэн бага орлогтой малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчид тэтгэврийн даатгалгүй байна. Мөн хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын үйл ажиллагааны хүртээмж хязгаарлагдмал байгаа болон бусад олон шалтгаанаас үүдэн Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх шаардлагатай гэв.

Уг бодлогын баримт бичгийн төсөлд хүн ам зүйн хүчин зүйл, насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлэх, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэл, насыг шинэчлэх, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох зорилтуудыг тусгасан байна.

Энэхүү Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг 2015-2030 оныг хамруулан, 5 үндсэн бүлэг, 9 дэд бүлэг, 75 заалттайгаар боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …