Он гарсанаас хойш улсын хэмжээнд 2960 гэмт хэрэг бүртгэгджээ

1252015 он гарсаар улсын хэмжээнд нийт 2960 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65.2 хувь нь Нийслэл хотод үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.6 хувиар өссөн байна.

Үүнээс “Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл ангид заасан “Танхайрах” гэмт хэрэг 9.3 хувиар өсч, уг хэргийн илрүүлэлт 73.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс өссөн эерэг үзүүлэлт хэдий ч хангалттай сайн биш юм.

Иймд гэмт хэргийн халдлагад өртсөн болон гэмт хэрэг зөрчил гарч буйг мэдсэн тохиолдолд тэр даруй Цагдаагийн шуурхай дуудлагын 102 дугаарын утас руу залгах, хамгийн ойр эргүүлийн болон хороо, хэсэгт шуурхай мэдэгдэж байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн оролцоо чухал болохыг Нийслэлийн прокурорын газрын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах алба”-наас мэдээлж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …