Орхон аймагт судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэх тов гарчээ

a60c0b71a1e3704ebigОрхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь 2014 оны 9-р сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим гэрт нь судалгаа авахаар  очсон О гэгчийг олон удаа хутгалан, амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж  Б-ийн үйлдсэн дээрхи хэрэгт 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан 2015 оны 01 сарын 26-ны өдөр болохоор товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас хойшлогдсон ба харин шүүх энэ хэргийг 2015 оны 02 сарын 09-ний өдөр хянан хэлэлцэхээр тов гаргажээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …