Бүлэглэн хүний амь хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

gemtГ, З, А, Ө нар нь согтуугаар 2014 оны 09 сарын 10-наас 11-нд шилжих шөнө 21-ээс 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах “Эргэн дурсахуй” баарнаас С гэгчийг  дагуулан гарч 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёота спринтир маркийн тээврийн хэрэгсэлд суулган үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэж сумын төвийн хойд талд хээр аваачин бүлэглэн зодож мөн автомашины 12 кг 85 гр жинтэй  запас дугуйгаар цохиж улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгслийн багажинд хийж зөөвөрлөн “Жишиг” хорооллын эзэнгүй хашаанд аваачиж 9 кг 90 гр жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой нүүрний орчимд олон удаа цохиж танхайн сэдэлтээр, өс хонзонгоор, бүлэглэж онц харгис хэрцгий аргаар, амь насыг нь санаатай хөнөөсөн хэрэг үйлдсэн байна.

Сүхбаатар аймгийн прокурорын газраас Г, З, А, Ө нарыг  Монгол Улсын Эрүүгийн  91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсгүүдэд зааснаар, яллагдагч О нь Г, З, А, Ө нарыг С-ыг бүлэглэн зодож санаатайгаар алсан үйлдлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 19 дүгээр шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагч нар нь  Хэнтий аймгийн харъяат хүмүүс бөгөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд гэрээгээр байшин барихаар ажиллаж байсан ажээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …