Facebook ашиглан үйлдсэн гэмт хэргийг шүүхэд шилжүүллээ

downloadСүхбаатар аймгийн харъяат 16 настай Г.Б нар нь интернетэд үүсгэсэн facebook хаягнуудаа ашиглан охид, эмэгтэйчүүдтэй холбогдон тэдний итгэлийг олж авснаар нүцгэн болон хагас нүцгэн зургыг нь авч олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн айлган сүрдүүлж удаа дараагийн үйлдлээр бэлэн мөнгө гаргуулан авч улмаар бэлгийн харьцаанд орж, бусдын өмчийг авахаар далайлган сүрдүүлсэн  үйлдэлд нь аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Уг хэрэгт нэр бүхий 15-25 насны 7 охид, эмэгтэйчүүд хохирогчоор тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан  болохыг мөрдөн байцаалтаар тогтоожээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …