Сормуус суулгуулаад сохорох дөхжээ

8e55b070f6bc872big Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд хиймэл сормуус гээчийг суулгуулах болсон билээ. Хиймэл сормуус суулгуулснаар нүд илүү тодорч том харагддагч, таны нүд хараагүй болох ч аюултай байдаг аж.

Тодруулбал, 28 настай Лиус Жексон хэмээх Их Британи эмэгтэй хуримын ёсололдоо бэлтгэж хиймэл сормуус суулгуулахаар гоо сайхны газар очжээ. Гоо сайхан ч хиймэл сормуус суулгах  технологийн дагуу бүсгүйн сормуусанд хиймэл сормуусуудыг тусгай цавуугаар цавуудан суулгажээ. Ингээд цавуу хатах 30 минутын хугацаа өнгөрч Лиус нүдээ нээх гэтэл нээгдээгүй байна. Ингээд гоо сайхан ч болон Лиус хоёул цавуу нь хатаж амжаагүй байх хэмээн таамаглаж хэсэг хүлээх гэтэл жинхэнэ хэрэг манджээ. Бүсгүйн нүүр гэнэт аймшигтай томрон, улайж өвдөж эхэлсэн байна.

Лиус тэр даруй эмнэлэгт хүргэгдэн ч хиймэл сормуусыг салгаж авах боломжгүй болсон байж. Эмч нар хамаагүй үйлдэл хийвэл Лиус бүсгүй хараагүй болох бүр амь насанд нь ч аюул тулгарах магадлалтай байжээ. Тиймээс эмч нар Лиусын хавдрыг аажмаар буурахыг хүлээн сарын турш эмчилгээ хийсний эцэст хиймэл сормуусыг нь авчээ.

Лиус ч хуримаа биеэ эдгэрсний дараа буюу товлосон хугацаанаасаа сарын дараа хийсэн байна. Харин гоо сайхны салон хаалга барьсан аж.

Эмч нарын зөвлөж буйгаар “Эмэгтэйчүүд гоё сайхан нүдтэй болохын тулд сормуус ихээр суулгуулах болсон. Үүнийг хэдий аюулгүй хэмээн гоо сайханчид батладаг ч угтаа маш муу. Хүний сормуусны сүв рүү гадны биетийг тэр тусмаа маш өндөр наалдамхай чанартай цавуу хийж байгаа нь нүдэнд хор учруулж байдаг. Маш энгийн жишээ бол хиймэл бормуустйа чинь хамт жинхэнэ сормуус унадаг. Хэдий яг одоо мэдэгдэхгүй ч хэдэн жилийн дараа хиймэл сормуус хийлгэсэндээ харамсах болно. Эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн бөндөр хөгжсөн байхад сормуус суулгуулах биш сайн чанарын сормуусны будаг хэрэглэх хэрэгтэй. Бүр сормуусыг өтгөрүүлж, ургуулдаг сормуусны будаг гарчихсан шүү дээ” гэжээ.

М.Сониуч Ugluu.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …