Японы банкинд хүн дүрст роботууд ажиллана

767320_500x500ТОКИО. /АР/. Японы “The Bank of Tokyo — Mitsubishi UFJ” банкинд хүн дүрст роботууд ажиллана гэж “The Telegraph” сонинд мэдээлж байна.

Францын “Aldebaran Robotics SA” компанийн бүтээсэн “NAO” роботууд нь гурван хуруутай, 58 см өндөр, 5,4 кг жинтэй аж. Тэд банкны үйлчлүүлэгчдийн асуултад хариулж, мөн 19 орны хэлээр ярьж чаддагаас гадна нүүрний хөдөлгөөнөөр хүний сэтгэл хөдлөлийн байдлыг таниж мэддэг гэнэ.

“Би мөнгө солиулах, гадаад руу мөнгө гуйвуулах, банкинд данс нээхэд танд тусалж, мөн бэлэн мөнгөний машины ажиллах зарчмыг тайлбарлаж өгч чадна” хэмээн робот ярьдаг ажээ.  “The Telegraph” сонинд мэдээлснээр, роботууд энэ оны дөрөвдүгээр сард ажилдаа орно.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …