Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ зураг шигээ хөөрхөн биш хэмээн зоджээ

matarhujaaФэйсбүүкээр танилцсан эмэгтэй нь зураг шигээ хөөрхөн биш байсанд уурласан эр эмэгтэйг зодож танхайрсан хэрэг Хятадад гарчээ. Тэрээр Хуан гэх залуу фэйсбүүкээр танилцсан Сиожин хэмээх том алаг нүдтэй, долгиолсон гоёмсог үстэй царайлаг бүсгүйтэй танилцаж болзоо тогтоожээ. Гэвч хэрэг явдал буруугаар эргэсэн байна. Учир нь Сиожин гэх эмэгтэй амьдрал дээр зураг шигээ биш төдийгүй эсрэгээрээ мариалаг, жижиг нүдтэй, нүүр нь батгатай байжээ. Тиймээс алс хол мужаас түүнтэй уулзахаар үнэтэй нислэгт их мөнгө зарсан залуу уурлаж, түүнтэй хэрэлдэж, биеэ барьж чадалгүй гар хүрчээ.
Сиожин бүсгүй өөрийн зургаа өөрчлөхийн тулд зориулалтын аппликэйшн ашигладаг байснаа хүлээсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …