Дуучин Баавар: Хар тамхи хэрэглэсэн, бурууг нь ч ойлгосон

20150209021131Монголын хип хоп холбооны тэргүүн, дуучин Ш.Батбаяр буюу Баавар 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байхдаа амьдаараа шатаж үхэх дөхсөн нь саяхан. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, гэртээ хадгалсан гэх хэрэгт холбогдсон дуучин залууд эцсийн шүүх хурлаас тэнсэн харгалзах ял оноож, хэрэгт хамт холбогдсон бусад этгээдүүдэд цөөхөн жилийн хорих ял оноосон. Тэгвэл одоогийн байдлаар ноён Бааварын эрүүл мэнд сайн байна. Саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож илэн далангүй ярилцжээ. Тэрээр: “Хар тамхи хэрэглэсэн, бурууг нь ч ойлгосон. Алдаа гаргаж амьдардаггүй хүн гэж байхгүй шүү дээ, Харин алдаанаасаа дахин суралцаж, түүнийгээ дахин давтахгүй байх нь л чухал” гэдгийг хэлж байсан юм. Ноён Баавар “Дижитал” хамтлагийг үүсгэн байгуулж, одоо ч уран бүтээлээ амжилттай хийсээр байгаа тус хамталагаас түүнийг хөөгдсөн гэх таагүй яриа ч байдаг. Тэгвэл энэхүү ташаа мэдээлэлд ” Хүн барьсан байшин дотроосоо хөөгдөнө гэж юу байхав дээ, тодорхой шалтгааны улмаас хувийн амьдралдаа анхаарах гэж хамтлагаасаа гарсан гэхдээ цаашдаа хамтлагийнхаа уран бүтээлд оролцох болно” хэмээжээ.

С.Гүнжээ
agshin.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …