Гаалийнхан хилээр хайрцагтай хүн нэвтрүүлсэнээс бүтэж амиа алджээ

zaluu_54d8318c36f1e_1Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Замын-Үүдийн хилээр манай улсын иргэн хайрцаганд нуугдаж нэвтэрсэн байна. Гэвч хайрцаганд байхдаа агааргүйтэж, бүтэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэрээр бичиг баримтгүй учраас ийнхүү хайрцаганд нуугдаж хил нэвтэрсэн аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Хилээр орж ирж байгаа зүйлсийг шалгах нь гаалийн байгууллагын үүрэг. Гэвч энэ асуудалд гаалийн байгууллагын ажилчид хайнга хандсан уу, эсвэл мэдсэн ч нууцаар оруулсан уу гэдгийг нь цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ талаар Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн ажилтнаас тодрууллаа.

-Энэ сарын 2-ны өдөр манай улсын хилээр нас барсан иргэнийг нэвтрүүлсэн хэрэг гарчээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Уг хэргийн үнэн мөнийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас манайхаас мэдээлэл хийх боломжгүй.

-Хилээр орж байгаа зүйлсэд танай байгууллага хяналт тавьдаг. Гэтэл нас барсан хүн оруулсанд ямар тайлбар хийх вэ?

-Хилээр орж ирж байгаа тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг манай байгууллага шалгадаг. Тухайн өдөр ямар шалгалт хийгдсэн, шалгалт хууль журмын дагуу явагдсан уу. Ямар ажиллагаа хийгдсэн, хийгдээгүй асуудлаар тайлбар өгч байгаа.

 

-Тэгэхээр цагдаагийн байгууллагад танай хэдэн байцаагч шалгагдаж байна вэ?

-Шалгагдаагүй. Тухайн өдөр ажиллагаа явуулсан байцаагч ямар ажиллагаа хийгдсэн, ажиллагаа ном журмын дагуу явагдсан эсэхэд цагдаагийн байгууллагад тайлбар өгч байна.

Хилээр оруулж байгаа бараа бүтээгдэхүүн эд зүйлсийгхяналтын камерын бичлэг дор хянаж шалгадаг байна. Гэтэл хэрэг гарсны дараа камерийн бичлэгийг шүүлгэхэд тухай иргэний нуугдаж явсан хайрцаг хууль журмынхаа дагуу ороогүй байжээ. Дүү нь хайрцагтай зүйлийг хүлээн авсныхаа дараа хайрцагийг нээтэл ах нь нас барсан байдалтай байсан аж.

Юутай ч энэхүү хэрэгт гаалийн байцаагч хуйвалдаж оруулсан уу, эсвэл гаалийн байцаагч ажилдаа хайнга ханддаг уу гэсэн дүр төрх харагдаж байна.

.

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …