Шарил чандарлах газарт 61 хүний цогцос нуусан байжээ

41t8f85t2ccl5rfou1g917r57gМексик улсын баруун өмнөд эргийн Акапулко хотоос олдсон аймшигт олдворын тухай “CNN” агентлаг мэдээллээ. Акапулко хотын ойролцоох шарил чандарлах газраас цагдаа нар 61 хүний цогцосыг олжээ. Гуерроро мужийн Прокурорын газраас мэдэгдсэнээр, эмэгтэй, эрэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн цогцос байсан гэнэ. Зарим цогцосыг занданшуулж, чандарлахад бэлэн болгосон байсан учир насыг нь тогтоож чадахгүй байна гэж эрх баригчид хэлжээ.

 3a7h2bpav0dosj8pp07oikt51a

Шарил чандарлах газрын ойролцоо амьдардаг иргэд тэндээс өмхий үнэр гарч байгаа тухай цагдаад мэдэгдсэн байна. Тус байр нь ашиглалтнаас гараад бараг нэг жил болсон гэж ойролцоох оршин суугчид ярьжээ. Акапулко хот нь 43 оюутан сураггүй болсон Гуерроро мужид байрладаг юм.

Гэхдээ ням гарагт олдсон цогцоснууд  сураггүй болсон оюутнуудтай холбоотой эсэх нь тодорхой бус байна. Сүүлийн саруудад Гуерроро мужийн нутаг дэвсгэрээс олон зуун хүний цогцос олдсон бөгөөд Мексикийн эрх баригчид ихэнх цогцсыг хэн болох, ямар учраас амиа алдсан гэдгийг нь тогтоож чадахгүй байгаа аж.

www.eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …