Толгойдоо буудуулсан Осама бен Ладены зургийг хэн ч дахиж харахгүй

6722971519c8ad5e0f0981Буудуулж алагдсан Усама бен Ладены гэрэл зургуудыг нийтлэхгүй байхаар АНУ-ын эрх баригчид шийдвэрлэснийг Вашингтоны давж заалдах шүүх дэмжив. “Зартай алан хядагчийг” устгасны дараа 2011 оны тавдугаар сард түүний зургийг 50 гаруй удаа авсан байна.

“Айдас хүрмээр гэрэл зургуудыг” нийтлэхгүй байхыг ерөнхийлөгч Барак Обама хүсчээ. Толгойндоо буудуулсан зартай алан хядагчийн зургуудыг нийтлэх нь цаашид хүчирхийллийг л улам гааруулах болно гэж тэр хэлсэн байна. Үүнээс гадна, эдгээр зургийг суртал нэвтрүүлгийн зорилгоор ашиглаж болох юм гэж АНУ-ын засаг захиргааны тэргүүн тэмдэглэжээ. Пакистаны Абботтабад хотод алагдсан Усама бен Ладены цогцсыг чандарлаагүй бөгөөд түүнийг лалын шашны дэг жаягаар оршуулсан гэж ТТГ-аас мэдээлж байсан юм.

 

www.bataar.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …