“Шинэ үе” продакшны жүжигчний аминд хүрсэн жолоочид 15 жилийн хорих ял төлөвлөжээ

37633446061e1be449f7f391060650aa_x3Өнгөрөгч сарын 23-нд “Шинэ үе” продакшны жүжигчид Хөх хотод аялан тоглолтоор явж байх үедээ авто машины осолд орж, тус продакшны жүжигчин Т.Билгүүн амь насаа алдаж, жүжигчин Р.Алтансүх, А.Энхжин нар бэртсэн хэрэг гарсан билээ. Харин БНХАУ-д манай жүжигчдийн машиныг мөргөсөн ачааны авто машины жолоочид 15 жилийн хорих ял төлөвлөсөн талаар Өвөрмонголын mp.weixin.qq.com сайтад мэдээлсэн байна.

Мэдээллийг бүрэн эхээр хүргэвэл:

“Шинэ үе” продакшны жүжигчдийг хохироосон жолоочид 15 жилийн хорих ял төлөвлөжээ.

ӨМӨЗО-д аялан тоглолтоор явж байсан “Шинэ үе” продакшны жүжигчид зам тээврийн  осолд орж жүжигчин Т.Билгүүн амиа алдаж, Р.Алтансүх, А.Энхжин нар бэртсэн хэрэг өнгөрсөн сарын 23-ны өдөр гарсан билээ. Хохирогчдын сууж явсан жижиг оврын суудлын машиныг чингэлэг ачсан том оврын машин мөргөсөн байдаг.

45454Хэргийн улмаас амиа алдсан жүжигчин Т.Билгүүнийг өнгөрсөн лхагва гарагт эцсийн замд нь үдсэн бол жүжигчин Р.Алтансүх, А.Энхжин нар эмчилгээ хийлгэж байна.

Энэхүү хэргийг БНХАУ-ын хуулийн байгууллага, цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар том оврын машинтай жолоочийн 100 хувь буруу хэмээн үзэж 15 жилийн хорих ял төлөвлөжээ.

Эх сурвалж: www.mnb.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …