Сөүл хотноо Global Leadership сургалт зохион байгуулагдана

fea95cd9be39c9892676178436713206Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын бизнес төв нь Солонгос дахь Монголчуудыг дэмжих “Далайн салхи” нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Уг гэрээний хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бизнес эрхлэгч залуучуудын бизнес уулзалт харилцан айлчлалуудыг зохион байгуулах, 2 орны бизнес эрхлэгч залуучуудыг туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний хэмжээний компанийг бий болгоход мөн бизнес эрхлэгч залуучуудад сургалт хөтөлбөр зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Тэгвэл МЗХ-ны дэргэдэх Залуучуудын бизнес төвийн болон Далайн салхи нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Манлайлал, Хүний нөөц, ПР-ын Global Leadership сургалтыг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулахаар болжээ. Уг сургалт нь 2015.03.15 – 03.21 хооронд бөгөөд сургалтын хөтөлбөрт танхимын 6 цуврал лекц, сонгуулийн компанит ажлын туршлага судлах, УИХ болон Сөүл хотын ИТХ, Үндсэн Хуулийн Цэц гэх мэт байгууллагуудтай танилцах юм байна. Хичээлийг БНСУ-ын Ивагийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль доктор.проф Пэг Жи Ёнъ заах аж.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …