Б.Обама: Дайн эхлүүлэхэд бэлэн

  32_3f42777699e709b6bd1a0079a3194f3f1374578e  Барак Обама бид Украйнд зэвсэг нийлүүлэхээс аргагүй болтол байдал хүндрэхгүй гэж найдаж байгаагаа хэллээ. АНУ-ын ерөнхийлөгч цагаан ордонд ХБНГУ-ын канцлер А.Меркелтэй хамтран хийсэн хэвлэийн бага хурал дээр энэ тухай мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ Оросын эсрэг авсан бидний хориг арга хэмжээ Украйны талаарх Москвагийн чиг шугамыг өөрчилж чадсангүй гэв.

    Хориг арга хэмжээ Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд бид цаашид ч үргэлжлүүлэх болно гэж АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдлээ. Тэр Украйны асуудал дипломат арга замаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа мөн хэлжээ. Хэрэв дипломат арга хэмжээнд үр дүнд хүрэхгүй бол Оросын эсрэг хүч хэрэглэх болно гэдгээ Обама амлажээ. АНУ-ын ерөнхийлөгч түүний туслахууд Украйнд зэвсэг нийлүүлэх талаар судлаж байгааг баталсан байна.

    Барак Обама “би өөрийн багтаа хэрвээ дипломат арга замууд амжилтанд хүрэхгүй бол бусад бүх хувилбаруудыг судалж үзэхийг хүссэн нь үнэн” гэж баталжээ. Украйнд үхлийн аюултай хамгаалалтын зэвсгүүдийг нийлүүлэх нь дээрх хувилбаруудын нэг бөгөөд одоогоор  шийдээгүй байна.

    Украйнд ийнхүү зэвсэг нийлүүлж цаашид давшилтанд оруулах нь бидний зорилго биш гэж мэдэгдэв. Дээрх асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч А.Меркелтэй зөвлөлдсөн байна. Мөн бусад холбоотнуудтайгаа ч энэ тухай хэлэлцэх аж.

 www.undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …