Ханна ярихдаа “Марк надтай анх танилцаж байхдаа түүний гэр бүл нь таван үеэрээ хөвгүүд төрүүлсэн тухайгаа ярьсан. Би маш их гайхсан. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт охин мэндэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа” гэжээ. Тэрбээр Майлаг төрүүлэхээсээ гурван хөвгүүн түрүүлсэн бөгөөд тэднийг Бэн (9 настай), Зач (7 настай), Мэсон (3 настай) гэдэг аж.
Мөн Ханна ярихдаа “Би Маркаас чи зөвхөн эр бэлгийн эс гаргах боломжтой гэсэн үг үү гэж асууж үзсэн. Эмч нар хүүхэд олдсон тохиолдолд эр, эм байх боломж нь 50:50 хувьтай гэдгийг сануулж байв. Гэхдээ Маркийн гэр бүлд яагаад ч юм бэ охин төрөөгүй байлаа” гэв.
Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил ч Лауригийн гэр бүлд охин мэндлээгүй 200 гаруй жил өнгөрсөн тухай тайлбарлаж чадахгүй байгаа аж.
www.zaluu.com