Цагдаагийн байгууллагад бууз баншны хулгайн дуудлага их ирж байна

1423556482buuzЦагдаагийн байгууллагад Туул голын шугуйд хоёр үхэр махалсан байна, үхрийн өвчүү үхрийн гуя хоёр ширхэг алдагдлаа, өвлийн сууцны амбаарт байсан 450 ш буузаа алдлаа, Шижирийн даваанаас хар зүсмийн хязаалан үхрээ алдчихлаа гээд мал мах, махан бүтээгдэхүүнтэй гомдол мэдээлэл өдөр бүр шахам бүртгэгдэж байна.
Монголчууд эрт дээр үеэсээ улаан махны бузар гэж ихэд цээрлэдэг. Гэтэл монголын уламжлалт цагаан сарын баяр дөхөхөөр бууз банш мал мах, махан бүтээгдэхүүний хулгай дээрэм ихсэх хандлагатай болдог.

Уламжлалт сар шинийн баяр дөхөөд ирэхээр “уламжлал” мэт энд тэндгүй энэ хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдийн дийлэнх нь энэ төрлийн хулгайн гэмт хэрэг байна.

Иргэд та бүхэн сар шиний бэлтгэлээ базаасан бол найдвартай цоож цуургатай баталгаатай газар хадгалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …