Япон 2020 он гэхэд 9 шинэ технологи нэвтрүүлнэ

3atcgt0ht6i61rbij1ogjhp25oТОКИО. /NHK/. Токио хотноо болох зуны олимп болон паралимпын наадмын үеэр ашиглахын тулд 2020 он гэхэд есөн шинэ технологийг практик хэрэглээнд нэвтрүүлэхээр Японы Засгийн газар шийджээ.

Улс орныхоо хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг зуны олимпын наадмын үеэр дэлхий дахинд есөн төслөөр дамжуулан харуулахаар мэргэжилтнүүдийн зөвлөл шийдсэн байна.

Эдгээрт уралдаан тэмцээн болох газруудын хооронд хүмүүсийг тээвэрлэх жолоочгүй автобус багтжээ.

Мөн бусад орноос очсон зочид төлөөлөгчдөд туслах, хэлсэн үгийг нь ухаалаг гар утсаа ашиглан орчуулах систем есөн технологийн тоонд орсон байна.

Түүнчлэн тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд гэнэтийн аадар бороо орох гэж буйг урьдчилан таамаглах цаг агаарын радарын системийг нэвтрүүлэх аж.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын ШУА-д зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.11) Оросын Шинжлэх Ухааны Академид …