Саддам Хусейныг цаазлахад ашигласан олс 7 сая ам.долларт хүрчээ

Saddam Hussein’s Hanging Noose up on Sale For $7mn Иракийн удирдагч асан Саддам Хусейныг цаазлахад ашигласан олс дуудлага худалдаагаар долоон сая ам.долларт хүрсэн тухай мэдээлэл шуугиан тариад байна. Одоогоор уг олсыг Иракийн улстөрч Маваффак аль-Рубаи эзэмшиж байгаа гэнэ.

Энэхүү олсыг дуудлага худалдаанд орох сургаар Израилийн чинээлэг гэр бүлүүд, Ираны шашны байгууллага, Кувейтийн бизнесменүүд худалдаж авах хүсэлт тавьсан тухай “Middle East” вэб сайтад мэдээлсэн байна. Харин үүнийг эзэмшигч аль-Рубаи долоон сая ам.доллараас илүү үнэд хүргэхийг хүсч байгаа гэж “Middle East Eye” сайтад бичжээ.

 7qsq83apboo5a7m20qeokhb7f3

Иракийг 23 жил удирдсан экс удирдагчийг курд болон шийтийн олон мянган гэмгүй иргэдийг хөнөөсөн хэрэгт буруутгаж 2006 оны арванхоёрдугаар сарын 30-нд цаазалсан билээ. Харин Маваффак аль-Рубаи улс төрийн итгэл үнэмшлээсээ болж түүнд хүчин зүтгэж байсандаа өөрийгөө зэмлэж буруушаадаг гэнэ. Иймээс ч Саддам Хусейныг зохих ёсны шийтгэлээ хүртсэн гэж боддог байна.

Эх сурвалж: www.eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …