Авлигын хэргийг шийдвэрлэлээ

2583-300x193Увс аймгийн Өмнөговь сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Л  нь ажиллаж байх хугацаандаа М, Б, П нарыг ажилд оруулж өгнө гэж удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан, М, Б, П нар нь хээл хахууль өгсөн хэрэгт  аймгийн прокурорын газраас  яллах дүгнэлт үйлдэж  сум дундын 24 дүгээр  шүүхэд шилжүүлсэн  байна.

Шүүх хэргийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Л-с 100000 төгрөгийг хурааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар  5 жил 1 сарын хорих ялаар, М, Б, П нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт  зааснаар  М-д 2 жилийн хорих ял,  Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, шүүгдэгч П-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …