Өлсгөлөн зарлаж буй бүлгэмийн машиныг шатаажээ

9c980c587afd5117big“Босоо хөх Монгол” бүлгэмийн машиныг бензин цацаж шатаасан хэрэг гарлаа. Хэрэг явдал өчигдөр 21.00 цагийн үед гарсан байна. Уг үйлдэл нь хэн нэгний санаатай хийсэн зүйл  гэдгийг тус бүлгэмээс мэдээлж байна.

Бүлгэмийн гишүүдийн хэлж буйгаар “Нохойн наадам эхэллээ. Суулт эхлээд найман цаг, өлсгөлөн зарлаж эхлээд 10 гауй цаг болж байхад “Босоо Хөх Монгол” бүлгэмийн арын албаны “Hyundai starex” маркын машиныг галдан шатаалаа.

Энэ үйлдэл зорилго нэгт бидний зоригийг мохоож чадахгүй” гэжээ. Дашрамд дуулгахад, тус бүлгэмийнхэн “Ноён” уулаа аврахаар тэмцэнэ хэмээн өлсгөлөн зарлаад байгаа юм.

51ef1231bc6fa4e5big

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …