Арьсны язралтыг хэрхэн арилгах вэ?

b394790117126768754580d8ac48ea4f5a65a49dАрьс хэт их сунаснаас, мөн уян хатан чанараа алдсанаас болж язралт үүсдэг. Жирэмсэн үед, бодигоор хичээллэж байх үед, гэнэт их хэмжээний жин нэмэх үед ихэвчлэн үүсдэг. Анх эхлээд язралт үүсэх үед тухайн хэсэгт улайгаад, харин дараа нь улайлт алга болж цагаан болж хувирдаг. Язралтыг багасгах, мөн бүдгэрүүлэх арга байдаг ч шууд арилгах нь илүү амар байдаг гэж болно. Мэдээж үүнтэй тэмцэх арга бол язралт үүсгээд буй шалтгааныг алга болгох, мөн арьсны уян хатан чанарыг дээшлүүлэх явдал билээ.

Хэрхэн арилгах вэ?

• Лосион, крем- Какаогийн тос агуулсан тос, лосионууд язралтыг багасгахаас гадна бүр тэр чигээр нь арилгах чадвартай байдаг. Та зориулалтын тосыг авч хэрэглэснээр арьсаа уян хатан болгож, язралтыг багасгах боломжтой юм. Хэрвээ та хөхүүл эсвэл жирэмсэн бол эхлээд эмчээс зөвлөгөө авч түрхэх гэж буй тос ямар нэг нөлөө үзүүлэх эсэхийг нь асуугаарай.

•  Витамин А,Е,С Эдгээр витамины төрлүүд нь арьсны уян хатан байдлыг сайжруулдаг тул язралт үүсэхээс хамгаалах нөлөөтэй. Харин та язралтыг багасгах бус бүр алга болгохыг хүсвэл дараах аргуудаас мөн сонгож болно.

•  Цаг хугацаа- Язралтууд хэсэг хугацааны дараа алга болдог. Тиймээс та алга болохыг нь хүлээж болох юм.

•  Гэрийн нөхцөлд халуун ваннанд орсоныхоо дараа биеийн тосыг язарсан хэсэгтээ 10 минутын турш иллэг хийх хэрэгтэй. Заавал ваннанд орсоны дараа бус язарсан хэсэгтээ байнга тос түрхэж иллэг хийж байх аваас арьсны уян хатан чанар сайжирсанаар язралт арилдаг.

•  Витамин Е- Витамин Е-нүүд ихэвчлэн капсул(дотроо шингэн) хэлбэрээр хэрэглэгддэг шүү дээ. Харин капсулаа задлаад доторх шингэнийг нь язарсан хэсэгтээ түрхэж, иллэг хийж болно.

•  Оливын тосыг язарсан хэсэгтээ түрхээд дээрээс нь халуун чийгтэй алчуурыг тавьж хэсэг хүлээгээрэй.

•  Зуун настын шүүс, ургамлыг түрхэж болно.

• Тусгай зориулалтын тос түрхэж болно. Дэлгүүрүүдээр язралт арилгах үйлчилгээтэй олон тос байдаг ч дараах орцыг агуулаагүй бол үр дүнд нь та найдаад хэрэггүй гэж зөвлөе.

1.  Какао тос

2.  Нохойн хушууны тос

3.  Тэмээн хяруулын тос

4.  Жожоба тос

5.  Минжний тос

6.  Шиа тос

7.  Витамин А

8.  Витамин Е

9.  Витамин С

Эмчилгээний аргаар язралт арилгах

• Microdermabrasion – энэ эмчилгээг ихэнхдээ салонуудад хийдэг. Арьсны өнгөн хэсгийг хуулж авсанаар язралтын үзэгдэх байдлыг арилгадаг арга юм.

• Endermologie- Endermologie машинууд нь хүний арьсны цусны эргэлтийг сайжруулж, хорыг гадагшлуулдаг үйлчилгээтэй байдаг.

•  Laser- Лазер үйлчилгээ нь язралтыг арилгах тусгай үйлчилгээ юм

•  Косметик хагалгаа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …