УИХ-ын дарга ОУВС-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

DSC_6910Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн газрын дэд захирал Маркус Родлаур, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Маттай, Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр /2015.02.13/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр эдийн засгийн болон төсөв санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцсон юм. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Улсын Их Хурлын даргын эдийн засгийн зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

DSC_6912

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …