“Korean Air” ийн тэргүүний охинд 1 жилийн ял оноолоо

155999-13022015-1423787943-1240942688-g7p5wyf0СӨҮЛ. /Yonhap/. Иргэний агаарын тээврийн “Korean  Air” компанийн дэд ерөнхийлөгч асан Чон Хюн А-д “самрын маргаан”-ы улмаас агаарын тээврийн аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэргээр Өмнөд Солонгосын шүүх нэг жилийн хорих ял оноолоо. Чо нь тус компанийн тэргүүний охин юм. Онгоцны үйлчлэгчдийн ахлагчийг онгоцноос буулгахын тулд “Korea Air“-ийн Сөүлийн чиглэлд ниссэн онгоцыг Нью-Йоркийн Жон Ф.Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Чо буцааж буулгасан юм. Энэ хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сард болсон билээ. Онгоцны үйлчлэгч компанийн дүрэм журмын дагуу самрыг уутнаас гарган тавганд хийж өгсөнгүй гэж тэрбээр уурлан ийм үйлдэл гаргасан юм.

Түүнийг агаарын тээврийн аюулгүй байдлын хуулийг зөрчсөн гэж шүүгчид үзжээ. Шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгчид нь “Онгоц дөнгөж хөөрснийхөө дараа буцаж ирсэн. Үүнийг нислэгийн чиглэлийг хууль бусаар өөрчилсөн гэж үзэж болохгүй” гэжээ.
Шүүх энэ мэдэгдлийг няцаан, нэгэнт хөөрсөн онгоцыг буцааж буулгах эрх түүнд байхгүй гээд “Энэ бол иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын хуулийг ноцтой зөрчсөн хэрэг” гэсэн байна. Түүнд гурван жилийн хорих ял оноохыг прокурорууд анх шаардаж байсан юм.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …