Украйны дайныг зогсоохгүй бол Европын холбооноос хориг арга хэмжээ авахаа ОХУ-д мэдэгдлээ

imagesУкрайны дайныг зогсоохгүй бол Европын холбооноос хориг арга хэмжээ авахаа канцлер Ангела Меркел ОХУ-д мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ “ Европын холбооны удирдагчид хориг арга хэмжээ авахаар бэлдэж байгаа ч тэд галаа зогсоохгүй байна” гэсэн бөгөөд Орос, Украин, Герман, Францын удирдагчид Беларуст битүүмжилсэн уулзалт хийхээр болсон байна. ОХУ-ын босогчид зэвсгийн гүйлгээ болон хоригдол солилцох талаар хэлэлцэж гарын үсэг зуржээ. Бямба гаригийн шөнө дунд зүүн Украйнд галаа зогсоохоор болсон ч хоёр тал итгэл муутайхан байна. Мөн пүрэв гаригт засгийн газрын хүчин болон босогчдын хооронд мөргөлдөөн гарсныг ОХУ-ын командлагчид зогсоож чадахгүй гэж хэлсэн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тухайн бүс нутагт мянга мянган хүн нас барсан байна. Өөр нэг асуудал хэлэлцсэн нь Дэлхийн банкнаас олон улсын багцын нэг хэсэг болгон 2 тэрбум хүртэл еврогоор Украйнд санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …