Их Британид өөрөө явдаг автомашин туршиж эхэллээ

1g0rf158g6fjm7af4r8r3tm70tЛОНДОН. /RIA Novosti/. Ирээдүйд ашиглах жолоочгүй автомашины үйлдвэрлэлээр тэргүүлнэ гэж найддаг их британичууд өөрөө явдаг автомашиныг лхагва гарагаас туршиж эхэллээ.

Жолоочгүй автобус Лондоны Гринвич дүүргээр явсан бол жижиг цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг Милтон-Кинс болон Конентри хотын бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон зам дээр болон явган хүний гудамжинд туршжээ. Өөрөө явдаг машиныг мөн Бристол хотод туршиж байна. Туршилтын гол зорилго нь өөрөө явдаг тээврийн хэрэгсэлд олон нийт хэрхэн хандах, мөн тэдгээрийг ашиглахын тулд хууль эрхзүйн болон даатгалын зардал хэр их гарахыг тогтоох ажээ.

Лондончуудын хувьд өөрөө явдаг тээврийн хэрэгсэл нь шинэ зүйл биш юм. Нийслэл хотын зүүн хэсэгт үйлчилдэг Докландс метроны гал тэрэг нь бүрэн автомат ажээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …