Италийн хамгийн баян хүн болох тэрбумтан Ферреро таалал төгслөө

32_e98937a50007758b57b3f6b2dda9820dafaecfe3Дэлхийд өөрийн шоколадны ван улсыг байгуулж чадсан, Италийн хамгийн баян иргэн болох тэрбумтан Мишель Ферреро 89 насандаа таалал төгслөө. Түүний хувийн эзэмшлийн пүүс нь Nutella самартай шоколад, Ferrero Rocher, Kinder Eggs шоколад болон Tic Tac чихрээрээ дэлхий дахинд танигдсан нөлөө бүхий компани юм.

    Ноён Ферреро нь олон сарын турш өвчтэй байсны эцэст өнгөрөгч Бямба гаригт өөрийн Монако дахь гэртээ байхдаа амьсгал хураасан байна. Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла түүний талаар үг хэлэхдээ, “төрөлхийн бизнес эрхлэгч” хэмээн тодотгон хэлжээ. Ноён Феррерогийн эцэг, нарийн боовчин Пиетро нь 1946 онд шоколад маш өндөр үнэтэй байх үед багахан хэмжээтэй какаог нэлээд их хэмжээний самартай хольж, Nutella хэмээх тансаг шоколадыг гаргаж байсан билээ.

Б.Болормаа

эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …