Их гүрнүүдийн удирдагчид ямар цалинтай вэ?

32_d2e70c92d8be88f4efe0d5ff8cfa0e1fbb8c2754Францын ерөнхийлөгч Франсуа Олланд бүх татварыг хасаад 178,000 еврогийн цалин авдаг. Тэрээр өөрийнхөө цалинг 30% -иар бууруулсан бөгөөд түрүүчийн ерөнхийлөгч Н.Саркозитэй адилхан цалин авдаг болсон гэнэ. Тэдний ерөнхий сайд нь ерөнхийлөгчтэй яг адилхан цалинтай аж.

Германы улсын ерөнхийлөгч Й.Гаук жилийн 214,000 еврогийн цалин дээрээ нэмж өөрийн канцелярийг удирдахад зориулж 78000 евро авдаг байна. Харин Холбооны канцлер А.Меркель  270,396 еврогийн цалинтай аж.

Италийн ерөнхийлөгчийн хувьд нэг жилийн цалин нь орлогын татвараа хасаад 239,000  евро байна. Дэлхийн хамгийн баян улс гэгдэх АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нэг жилд 400,000 долларын  (322,121 евро) цалин аваад дээрээс нь улсаасаа үнэгүй хооллодог гэнэ.

С. Раздук

эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …