Японы эрдэмтэд үндсэн эд эс ашиглан хулганы организмд элэг ургуулжээ. Элэг нь ердөө дөрөвхөн миллиметр хэдий ч үхэх аюултай тулгарсан хулганыг аварсан байна. Элэг суулгасны дараахан төлжиж уураг ялгаруулах болон өөр төрлийн бодис шүүх ажлыг эрчимтэй хийж эхэлсэн аж. Ингээд зогсохгүй ойр хавийн судсыг өөртөө залгуулж чаджээ.
Элэг гаргаж авах ажиллагаа хэд хэдэн шаттай явагдсан бөгөөд хүний гурван төрлийн эд эсийг ашигласан байна. Ингээд зогсохгүй хүйний цуснаас гаргаж авсан эд эсийг ч ашиглажээ.
Энэ ажиллагааг явуулсан эрдэмтэн Такэбэ жижиг хэмжээний эд эсийг тарианы аргаар хүний биенд суулгаж болно гэж үзэж байгаа юм. Эд эсийн дахин төлжих чадварыг зөвхөн элэг гэлтгүй уушиг, нойр булчирхай болон бөөрөнд ашиглаж болно гэж эрдэмтэн Такэбэ үзэж байна.
Түүний туршилт амжилттай болсноор элэгний өвчнөөр шаналж буй хүмүүст аврал болж, энэ өвчинд их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй болно хэмээн Японы эмч нар үзэж байгаа аж. Тухайлбал элэг ургуулах болон хортой хоргүй хавдраас болж устаж байгаа элгийг бүрэн сэргээхэд ердөө л хиймэл шүд хийлгэхээс ялгаагүй шахам зардал гарах гэнэ.
эх сурвалж: www.emch.mn