Дээдсийн хүрээний эм арслан 34 настай Ким Кардашьян дахиад л олны анхаарлын төвд оржээ. Тэрбээр ерөөсөө олон нийтийг гайхахад хүргэхээ болихгүй байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт бүр ч идэвхтэй байжээ. Ким үсээ цайвар өнгөөр будаж, хөхөвчгүй том хөхөө гайхуулсаар сэтгүүлчдийн өмнө гарч ирсэн байна.
Парист болсон нэгэн арга хэмжээний үеэр Кардашьян торгомсог даашинзтай хүрэлцэн ирсэн аж. Кимын өмссөн тэрхүү даашинз зүгээр нэг гэрэлтдэг биш бөгөөд түүний бие тасархай харагдаж байжээ. Энэ үеэр од бүсгүй ямар нэг хөхөвч зүүгээгүй байснаас гадна папарацци нар бүхий л үдшийн турш түүний араас дурандаж байжээ.
www.agshin.mn