Тослог арьсны давуу талууд

flawless-skin-clean_300-165x150Тослог арьсны давуу талыг мэдэх үү? Хуурай арьстай найзуудын чинь нүдэнд аль хэдийн насны зураас тодорчихсон байхад чи дэргэд нь толийгоод л явах болно. Хэрвээ тослог арьсыг зөв арчилж чадвал эрүүл, өнгөлөг, толигор арьс чинийх л гэсэн үг. Тиймээс тослог арьсны арчилгаа болон түүний сул болон давуу талуудыг зөвлөж байна.

– Юуны түрүүнд тослог арьс бусад арьсыг бодвол үрчлээтэж, өнгөө алдах нь бага байдаг. Тиймээс тослог арьстай ахимаг настай эмэгтэйчүүдийн арьс илүү толигор, өнгөлөг байдаг. Залуу харагдах нууц ердөө л энэ байсан гэж үү? Тийм ээ, байгалиас заяасан бэлгээ хайрлаж зөв арчил.

1. Тослог арьсны хамгийн энгийн арчилгаа бол өглөө, оройдоо тогтмол хоёр удаа угааж занших юм. Мөн биеийн тамирын дасгал сургуулилт хийсний дараа тоос шороотой орчинд удаан байсны дараа нүүрээ сайн угаах хэрэгтэй. Угаасаа тослогоор дүүрсэн байгаа нүхэнд бохирдол орвол бидний дургүй улаанаанууд гарахын нэг шалтгаан болно. Нүүрээ угаахдаа эхлээд бүлээн усаар дараа нь халуун усаар угаа. Энэ нь арьсны тослогийг хянах хамгийн энгийн арга юм.

2. Тослог арьсыг будахад арзайна, хагарана гэж айх шаардлагагагүй. Ямар ч төрлийн энгэсэг түрхсэн амархан шингээж авдгаараа ийм арьс маш давуу талтай. Гэхдээ усан суурьтай будаг түрхэхээ мартуузай. Зуны улиралд бол чийгшүүлэгч точ түрхэлгүй дан primer түрхсэн ч энгэсэг чинь сайн тогтоно. Харин өвлийн улиралд хөнгөн бүтэцтэй, амархан шингэдэг тоснуудыг түрхээрэй.

3. Тослог арьстайнхаа ачаар бид pH буюу арьсны хүчиллэг шүлтлэг орчноо тэнцвэртэй хадгалж чаддаг. Тослог ялгарах бүрт чи “Батга гаргахаас өөр ид шидгүй!” гэж уурлахын оронд ач холбогдлынх нь талаар бодоод үзээрэй. Арьсны гадаргуун дээрх хүчиллэг нимгэн давхрага нь нян болон бусад халдваруудаас хамгаалах бамбайны үүрэг гүйцэтгэдэг. Энэ давхрагын pH нь 4.5-аас 6.2-ын хооронд хэлбэлзэх ёстой ба эсүүдийг хагарч, чийгшилийг хадгалахад ч бас нөлөөлдөг. Гэхдээ дотроосоо хатчихвал арьс чинь улам тослогтоно гэдгийг санаад, өдөрт 6-8 аяга ус уугаарай.

4. Биднийг бусдаас илүү гэрэлтсэн царайтай байлгадаг нэг хүчин зүйл бол бас л тослог арьс. Зөөлөн хөөсөн угаагчаар угаасны дараа тослог арьстай хүний царай ямар гоё толигор болдгийг бид ямар андах биш? Харин зарим бүсгүйчүүд тослогоо багасгах арга хэмжээ авахын тулд спиртийн найрлагатай хүчтэй савангаар арьсаа түлж орхидог. Бид тослогоо багасгаж чадахгүй, харин тослогийг хянаж л чадна гэдгийг ойлгох хэрэгтэй. Нүүрэн дээр чинь батга болон асуудалтай бөндгөрүүд гарсан тохиолдолд салицилийн хүчил агуулсан, сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. Харин бусад үед арьсныхаа онцлогт тохирсон, тохиромжтой найрлага бүхий шингэн саван хэрэглээрэй. Өдөрт 2-оос дээш удаа угаах хэрэггүй, дээр дурдсан хүчил шүлтийн тэнцвэр алдагдчихна. Clean&Clear-д чамд зөвлөх бүтээгдэхүүнүүд бий. Өвлийн улиралд цүнхэндээ байнга чийгшүүлэгч чирж явах хэрэггүй, бидэнд байгалийн чийгшил бий.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …